Хөмсөгөө зангидаж хүрлийж, хүглийх нөхрийг Цэдэвийн Сэргэлэн гэх. Хил хамгаалах ерөнхий газрын даргаар хоёронтоо томилогдсон хийморь босоо энэ нөхрийн унасан газар уусан ус нь Дорнод аймаг. Энэ утгаараа 2020 оны УИХ-ын сонгуульд Дорнод аймагт очиж нэр дэвшиж гарч эдүгээ УИХ-ын гишүүн генералын түүхийг өргөжүүлж яваа эрхэм. Хил хамгаалах байгууллагаас үе үе УИХ-ын гишүүд төрдөг. Энэ учгийг таслахгүй эрх баригч намаас нэр дэвшиж нутагтаа нэр төртэйхэн жолоо өргөж яваа эрхэм генерал, эдүгээ цагийн эрхэм улс төрч түшээ болоод буй Ц.Сэргэлэн генералын мэргэжил оператив-тактик, команд, штаб, цэргийн шинжлэх ухааны доктрант юм байна.
Ц.Сэргэлэн генералын хувьд хийгүй цэргийн хүн гэдэг имиж түүниг өргөж яваа гэхэд болно. Харин энэ хийгүй гэдэг нэрийг нь өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, Генерал Ц.Сэргэлэн Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн “Импайргаз монголиа” компани, 100 орчим тэрбум төгрөгийн орлогоо 2015, 2016 онд мэдүүлээгүй нуусан. Энэ нь Хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.12-т зааснаар албан хаагч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ жил бүр хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж мэдүүлэх, Авилгын эсрэг хуулийн 14 дүгээр зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна” гээд АТГ-ыг уг асуудлыг шалгахыг шаардаж багагүй дуулиан дэгдээж байсан түүхтэй.
Дашрамд дурдахад, “Импайргаз монголиа” газрын тосны хайгуулын компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрладаг. “Борзон долоо” нефтийн талбайг 2014 оноос хойш “MCS” компаниас шилжүүлэн авч, ашигласан, нөхөн сэргээлт огт хийгээгүй гэсэн хэл ам байнга дагуулдаг. 2014 оны долдугаар сарын 17-нд Улсын бүртгэлд бүртгүүлсэн “Импайргаз Монголиа” компанийн хувьцааг “Чин хуа” групп, “Лэнддрил-интернэшнл” компани тус тус эзэмшдэг. Тус компанийн удирдах зөвлөлд нь Зоу Шиу шан, Шү вэй хуа, Ванг хүй гэх гурван хятад иргэнээ гадна улс төрчдийн дунд “хар” хочит Б.Отгонбаатар, генерал Ц.Сэргэлэн нар байгааг, Ц.Сэргэлэн генерал нь “Импайргаз монголиа” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн төдийгүй ерөнхий захирал нь байсан талаар Шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийж мэдэгдэж байсан нь эдүгээ архив болон үлджээ.
Ийм нэгэн намтар түүхтэй, Хилийн цэргийн генерал, өдгөө УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нь 1984 онд ерөнхий боловсролын сургуулийг дүүргэж,1989 онд НАХЯ-ын Цэргийн дээд сургуулийг, 1997 онд Команд Штабын институтийг, 2000 онд ОХУ, Холбооны Хилийн албаны академийн дээд дамжаа, 2007онд
АБНЕгипед Улс, “Терроризмтэй тэмцэх ажиллагааны удирдлага” дамжаа, 2008 онд
Шинэ Зелланд улс, “Цагаачлалын Удирдлага” дамжаа, 2011 онд
ХБНГУ, Жорж Маршалын нэрэмжит Аюулгүй байдлын судалгааны төв, “Кибер Аюулгүй байдлын асуудал” дамжаа тус тус дүүргэжээ.
Ц.Сэргэлэн генералын хувьд Хилийн 0132 дугаар ангийн Бага хүрээгийн заставын байлдааны бэлтгэл сургуулийн орлогч, заставын даргаар ажлын гараагаа 1989 онд эхлүүлж, тус ангийн Тарган Ухаагийн заставын дарга, Хилийн 0129 дүгээр ангийн Замын-Үүдийн заставын дарга,
Хилийн 0108 дугаар ангийн Хилийн алба, уулзалтын ахлах офицер,
Хилийн 0184 дугаар ангийн захирагч (отрядын дарга, Хилийн төлөөлөгчдийн орлогч), Хилийн 0132 дугаар ангийн захирагч (отрядын дарга, Хилийн төлөөлөгч)-өөр ажиллаж байгаад 2006 онд ХХЕГ-ын дэд дарга, Хилийн цэргийн штабын даргаар, 2009 онд эхэлж, дараа нь 2016 онд
Хил хамгаалах ерөнхий газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байв.
Д.Пүрэв
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
