МУ-ын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд 2020-2024 онд 8000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна. Өнөөдөр БОАЖЯ-ны удирдлагууд энэ ажлын хүрээнд анхны уулзалтыг холбогдох албаны хүмүүстэй хийлээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Бид төрөөс маш том үүрэг, хариуцлагыг хүлээгээд байна. Экологийн цагдаагийн албатай хамтран 8000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхэд шийдэх, өөрчлөх шаардлагатай хэд хэдэн асуудал байна. Тухайлбал ашигт малтмалын олборлолт хийж байгаа аж ахуйн нэгжүүд ажлаа дууссаны дараа нөхөн сэргээлтийн ажлыг эхэлдэг нь нөхөн сэргээлтийг гацаадаг, эзэнгүйдүүлдэг нөхцөл үүсгэдэг. Үүнд хууль эрхзүйн зохицуулалт хийх шаардлагатай байна. Мөн нэгэнт эвдэрч сүйдсэн талбайг нөхөн сэргээх ажлаас гадна урьдчилан сэргийлэх ажлыг ч орхигдуулалгүй хийх хэрэгтэй. Мөн олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хамтарч хийх саналтай байна” гэлээ.
ЦЕГ-ын Экологийн албаны дарга Б.Амарсанаа: “Нөхөн сэргээлтийн ажил бодит байдал дээр хэцүү явагддаг. Нөхөн сэргээлт хийх тендерт шалгарч улсаас мөнгө авч байгаа аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө газар, шороог сэндийчиж ухах нь элбэг байдаг. Тиймээс энэ ажилд Дотоодын цэргийг оролцуулъя гэсэн саналтай байна. Энэ нь БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба давхар хяналт тавих, эргээд хариуцлага тооцоход том ахиц гаргана гэж бид харж байна.” гэсэн юм.
БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажил тун удахгүй эхлүүлэх бөгөөд өнөөдөр анхны уулзалтаар цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.
More Stories
Н Учрал: 2026 оны 11-р сарын 1-нээс ахмад настанд шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
2027 оны 1-р сарын 1-ээс тэтгэвэр дунджаар 380,300 төгрөгөөр нэмэгдэнэ. 1 сая 335 400 төгрөг болно. 141 000 ахмад настны...
Буриад улстай харилцаа,хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд...
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
