ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд дөрвөн лабораторид нийтдээ 1,159 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Эдгээрийг дэлгэрэнгүй танилцуулъя.
- Есдүгээр сарын 28-нд Алмата-Улаанбаатарын онгоцоор ирсэн 95 хүний шинжилгээ,
- Есдүгээр сарын 29-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 65 хүний шинжилгээ,
- Есдүгээр сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
- Есдүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 240 хүний давтан шинжилгээ,
- ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 4 хүний давтан шинжилгээ,
- Сайн дураар шинжилгээ өгсөн 76 хүн,
- Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний сорьцод коронавирус илрээгүй.
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 75, тусгаарлах байранд ажиллаж байгаа 4 эмч, ажилтны шинжилгээ,
- Орхон аймагт тусгаарлагдсан 45 хүний давтан шинжилгээ,
- Сүхбаатар аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний шинжилгээ,
- Төв аймагт тусгаарлагдсан 30 хүний шинжилгээ,
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 41 хүний шинжилгээ,
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 154 хүн болон үүрэг гүйцэтгэж байгаа 7 эмч, ажилтны шинжилгээ,
- Алтанбулагаар орж ирсэн 42 жолоочийн шинжилгээнд коронавируст халдвар илрээгүй.
Халдварын нийт батлагдсан тохиолдлын 97 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 8 нь сувилалын, 3 нь гэрийн ажиглалтад байгаа бол үлдсэн 294 хүний ажиглалт тандалт бүрэн дууссан.
Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 8 хүний 6-ынх нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна” гэв.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
