Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттай Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил хайгч залуучуудад зориулсан “ИНТЕРНШИП” ажлын туршлага эзэмшүүлэх туршилтын хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагааг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн дэмжих төслийн нэгж болон Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран энэ удаа дүүргийн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, ажлын туршлагагүй, эсвэл туршлага багатай, сургуулиас хөдөлмөрийн зах зээл үрүү шилжиж буй 28 хүртэлх насны 13 залууг хамруулан 2020 оны 9-р сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг төслийн зөвлөх Э.Орхон, Номин холдинг ХХК, Скай хапермаркет ХХК зэрэг 2 байгууллагын хүний нөөцийн менежерүүд оролцож Интерншип хөтөлбөрийн танилцуулга, байгууллагынхаа тухай мэдээлэл, нээлттэй ажлын байр болон шинэ ажилтанд тулгардаг бэрхшээл тэдгээрийг даван туулах хандлага, өөрийгөө хөгжүүлэх, хэрхэн үнэ цэнэтэй ажилтан болох зэрэг залууст үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн юм. Уг туршилтын хөтөлбөрийн зорилго нь дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, ажлын туршлагагүй, эсвэл туршлага багатай, сургуулиас хөдөлмөрийн зах зээл үрүү шилжиж буй 28 хүртэлх насны залуучуудыг ажлын туршлага эзэмшүүлэн цаашид байнгын ажлын байраар хангах юм.
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
