Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид болон эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.
Өмнө нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Нэг ээлжиндээ 648 хүүхдийн суудал бүхий дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхлээд байна. Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж байгаа бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Анх Япон улсын зүгээс манай улсад хоёр сургууль барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, зөвхөн газар чөлөөлөлт, хуучин сургуулийг нураахад 2 тэрбум төгрөг Монгол Улсын талаас шаардлагатай гэснийг 2018 оны улсын төсөвт санхүүжилтийг суулгаснаар сургуулийн барилгын ажил эхэлсэн. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль хүртэлх авто замыг хийсэн. Сургуулийн автобусны асуудлыг ч нийслэлтэй хамтарч шийдэж байна” гэлээ.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлсэн үгэндээ “Дэлхийн жишигт нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургууль нийслэлийн алслагдсан хороонд ашиглалтад орж байгаад баяртай байна. Нийслэлийн ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа нэрийн өмнөөс Японы ард түмэнд талархсанаа илэрхийлье. Манай хоёр орны олон жилийн найрамдалт харилцааны үр дүн гэж харж байна. Боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хамгийн зөв чухал зүйлрүүгээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Зөвхөн боловсролын гэлтгүй өөр олон салбарт манай хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг энд онцлон хэлэхийг хүсч байна” хэмээв.

Энэхүү сургууль нь 18 анги танхимтай. Үүнээс хоёр анги нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан. Сургуулийн спорт заал нь олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулсан зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Мөн Японы талаас сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан ажилтан, алба хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын байгууллага гамшиг, аюулт үзэгдэл, осол, эрсдэлээс ард иргэдээ хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо...
Хятадын Шэньси мужид Эллинизмийн үеийн алтан гоёл чимэглэлийн үзэсгэлэн нээгдлээ
БНХАУ-ын баруун хойд нутгийн Шэньси мужийн Шиань хотод байрлах Шэньсийн түүхийн музейд "Алтан урлаг: Эллинизмийн үеийн гоёл чимэглэл" (Art in...
ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА (CANSO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ 2027 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЛОО
"Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Энхзориг тэргүүтэй төлөөлөгчид Португал Улсын Лиссабон хотноо Иргэний нисэхийн Агаарын навигацийн...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Энэ сарын 21,26-нд бүх нийтээр амарна
Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн...
Нүүрсний адал явдал
Нүүрсний төлөө өрсөлдөөн, тэмцэл бол өнөөдөр гэв гэнэт бий болсон зүйл биш бөгөөд эрх баригчдын олон жилийн дүрэмгүй, зэрлэг тэмцлийн...
