Т.Мөнх-Эрдэнэ буюу реппэр Жи-гийн онцлог нь монголчуудын нялхаасаа хөгшид хүртэл хайрыг татаж чадсанаараа онцлог. Үүнийг ч аливаа нэг арга хэмжээн дээр харж болно. Намуухан, бүүр уйтгартай сууж байсан хүмүүс өргөн өмд, өргөн гинж, бүх биеэрээ бага зэрэг найгасхийн гарч ирэх түүнийг хараад өөрсдөө ч анзаарахгүй турхирч баярлалдан угтдаг. Энэ хэрээр олны анхаарлыг татаж, хайрыг татаж, тэр хэрээрээ илүү даруу, өөрөөрөө худалгүй амьдарч чаддаг түүний, “Би урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн. Хүн хэзээ ч нэг зангаараа байдаггүй юм. Энэ амьдралыг үзэж туулах тусам хүн хувьсан өөрчлөгдөж, илүү туршлагажиж байдаг. Зарим нь илүү хөгжиж байхад нөгөө хэсэг нь улам дордох нь бий. Би амьдралыг тэр чигээр нь хар гэж хэлэхгүй. Хар цагаан холилдсон саарал өнгөтэй амьдралыг би өөрөө бүтээж явна гэж ойлгодог. Надаас гарч буй тэдгээр дуунууд, сэтгүүлзүйн ажлууд ч бас саарал өнгөтэй…” хэмээн даруухан учирласан.
Тэр ердөө л ийм хүн. Түүний, “ Нийгэм одоогоор их бухимдалтай, хар байгаа учраас миний хийсэн бараан өнгөтэй дуунууд маань хүмүүст илүү их хүрдэг. Энэ утгаараа намайг үргэлж хар бараан дуу хийдэг гэж хүмүүс ойлгож байх шиг. Хамгийн гол нь хүрч, хүлээж байгаа өнцөг нь өөрөө бухимдалтай буйд л асуудал оршиж байх шиг санагддаг…” хэмээн өгүүлсэн дуучин маань сүүлийн дөрвөн жил нэг шил ч пиво уугаагүй. Цаашид ч мөн тийм байж гашуун ундаанаас хол байх болно гэдгээ өгүүлдэг.
Өнөөдөр монголын нийгэмд архидалтын улмаас хар толбо үүсч, хүмүүс алдаж сөнөж байхад би архинаас зугтана биз дээ. Амьдрал, тэр дундаа хөгжмөөс би хангалттай таашаал авч байгаа болохоор ямар нэгэн байдлаар согтуурах, өөр төрлийн зугаа цэнгэл хөөх хүсэл төрөхгүй байна хэмээн өгүүлдэг тэр урлагаараа олны танил болсон шигээ төрөөс ямар ч дэмжлэг авч үзээгүй. Авах ч үгүй гэж боддог гэсэн. Түүний, монголын гоё гоё шагналууд ямар ч үнэ цэнэгүй зүгээр л нэг сонгуулийн цалин болчихсон.
Уг нь урлаг өөрөө бие даасан салбар болоод явчихвал хамаагүй илүү дээ. Харин төрөөс оюуны өмчийг нь хамгаалах тал дээр нь ажиллаад өгвөл болоо. Тэрнээс биш төр дэмжих хэрэгтэй гээд төр надад хэдэн төгрөг өгөөд миний хайран цамцыг цоолж тэмдэг зүүж өгөөд намайг худлаа хөөргөөд цаасан малгай өмсгөөд байх ямар ч шаардлага байхгүй. Ер нь төр оролцсон урлагийн салбарыг гаднаас нь харахаар ялзарчихсан харагддаг.
Харин хип хопыг харахаар төрийн оролцоо бараг байхгүй маш цэвэрхэн. Хоорондын өрсөлдөөн нь ч цэвэрхэн. Бид төрийн оролцоогүйгээр өөрсдийнхөө хүчээр Ази, дэлхийн фестиваль явдаг цаг тун удахгүй ирнэ. Тийм болохоор төр битгий оролцоосой гэж би залбирч байгаа” гэсэн. Тиймээ урлагийг төрөөс хол байлгаж, гоё цамцаа үнэ цэнэгүй одонгоор цоолуулж муухай болгохыг хүсддэггүй эрхэм дуучиндаа эрүүл энхийг хүсье. Энэ өдөр түүнийх байх болтугай.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
