Эх орноосоо хулгай хийдэггүй Засгийн газар, Улсын их хурал бүрдүүлнэ гэж омогдож байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт “ногоон гэрэл”-ээр орж ирж, Гадаад харилцааны сайдын сунгааг будилаантуулсан хүн бол Н.Энхтайван байв.
МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оруулж ирсэн сайд нарыг 100 хувь дэмжсэнээр Монгол Улсын гадаад харилцааг зангидах том босгыг алхсан Н.Энхсайхан улс төрчийнхөө хувьд “битүү морь”. Тэр 60 тэрбумын бүлэглэлд ч байсан бас байгаагүй, тэр У.Хүрэлсүхийн сүүлд бүтээсэн бүлэглэлд байгаагүй, одоо байгаа… ийм л хүн. Өөрөөр хэлбэл Н.Энхтайваныг ард иргэд дотор таних хүн цөөхөн ч “халаасны улс төр” дотор хамгаас дээр гэрэлтдэг “од” болж чадсан нэгэн гэж хэлж болно. Тэр цагаа олж гэрэлтэж, тэр бас цагаа олж намын даргын нүдэнд өртөж, сайд хэмээх өндөр албанд томилогдсон.
Энэ ч утгаараа тэр өнөөдөр ОХУ-д айлчилж байгаа. Дэлхий нийтийг сандраасан гоц халдварт өвчний аюул занал ихтэй энэ цаг мөчид манай улс ганцаараа дотооддоо аймшигт өвчин алдаагүй улс болсон. Тэр ч утгаараа хилийн хаалга үүд хэдэн давхар манаатай, тэр хэрээр жирийн иргэд нь харийн нутагт эх орондоо ирэх гэж жагсаж тэмцэж буй. Харин энэ бүх хилийн хоригийг “үл анзаарсан” эрхэм сайдтан ирэх өдрүүдэд гадаад харилцаагаа тэлж, албан айлчлал хийж байгаа нь бас нэгэн гайхамшиг бүтээж буй гэхэд хэтрүүлсэн, ёжилсон зүйл болохгүй биз ээ.
Гадаад харилцааны сайдын ажил эрхлэлт, боловсролыг мэдээж манай уншигчид сонирхож буй байх. Сануулахад, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажилладаг, давхар дээлтэй нэгэн. 2016 оны сонгуульд МАН олонхи болоход бүлгийн ажлын албаны даргаар томилогдож байсан бөгөөд Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан гэнэ. 1993 онд Худалдаа үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлж, Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Атташегаар үүрэгт ажлаа үргэлжлүүлсэн түүнийг мөн яамны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын газарт Хариуцлагатай нарийн бичгийн даргаар хоёр жил ажилласаныг намтараас нь харж болно. 1999 оноос Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, 3, 2, 1-р нарийн бичгийн дарга, 2003 оноос Газрын тосны газар Хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006 оноос Төрийн өмчийн хорооны Тамгын газарт Дарга бөгөөд дэд дарга, 200 онд эргээд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байсан тэрбээр 2012 онд Монголын Худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн Тэргүүн, “Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаад Гадаад харилцааны сайдад томилогдсон байна.
Эрдэнэтэд дунд сургуулиа дүүргэж, Политехникийн дээд сургуулиар дээд боловсролтой болсон тэрбээр Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеланд, Велингтоны их сургууль Дипломатын дээд курс , МУИС, АНУ-ын Стрэйерийн их сургуулиар их сургуулийн боловсролоо баталгаажуулсан байна.
More Stories
ШИНЭ ЦЭРГҮҮД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЖ, ЭХ ОРНЫХОО ДАРХАН ХИЛИЙГ МАНАХ ҮҮРГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА
Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2026 оны нэгдүгээр ээлжээр татагдан ирсэн дайчдын “Цэргийн тангараг өргөх ёслол” болж, Хууль зүй, дотоод...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
