Шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Монгол Улсын гавьяат дуучин Г.Эрдэнэбат томилогдсон нь нүдээ олсон гэхээс илүү “шагналаа авсан” хэрэг гэж үзэгсэд олон. Арга ч үгүй, олон жил эрх баригч намын сонгуулийн шоунд “нүүр царай” болон дарга нарыг дагаж манаргасан гавьяат дуучин маань шат шатаар ахисаар У.Хүрэлсүх сайдын багт шинэ яамны Төрийн нарийн бичгийн дарга болж орж ирсэн хойно.
Хамгийн хөгжилтэй нь 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажилласан гавьяат дуучнаас өөр шинэхэн яамны Төрийн нарийн бичгийн даргад тэнцэх хүн байгаагүй гэвэл хэн ч итгэхгүй нь ойлгомжтой. Харин насаараа тайз эзэгнэж, нутгийн замын нуруутайг монголчуудын сэтгэлд зүрхэнд суулгаж өгтөлөө дуулсан Г.Эрдэнэбат гавьяатын хувьд эрх баригч намын сүүдэрт ингэж дэвших нь “дээд шагнал” болох нь зүй.
Монголчууд дуунд дуртай ч дуучин төрийн нарийнтай яамны санхүүжилт, хүний нөөцийн бодлогод санаа зовинож буй юм билээ. Арга ч үгүй байх. Өнөөдрийн улс төрийн бодлого, татаас бүхий шахуургаар дамжиж өндөр албанд суурьшиж буй хүмүүсийн хувьд амиа авч, арьсаа хамгаалж явахыг бодохоос илүү гарахгүй дээрээс ирэх үүргийг хүлээж данхалзаж суухаас өөр сонголтгүй байгаа хойно. Даравч дардайж, булавч бултайхын үлгэрээр бүхэнд ил болсон томилгооны шидээр өндөр албанд суусан хүмүүс наанаа хоолойгоо засан цагаан цамц, үнэтэй костюмаар гоёж буй ч цаанаа ёстой л гутал нь холгосон хүн шиг хавчигнах тавилан туулж яваа нь илт анзаарагдаж буй.
Ийм нэгэн тавиланг туулж яваа эрхэм Төрийн нарийн бичгийн даргын боловсрол, ажилласан байдлын туршлагыг судалбал, УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр дүүргэж, эх орондоо ирээд үндэсний болоод сонгодог дуурийн олон дүрийг бүтээв. Түүний «Цэнхэрийн голоор нутагтай», «Аавын нутаг», «Тэмээн сүргийн говь», «Гэргий», «Нутгийн зам», «Элбэрэл», «Орчлонгийн сайхан хүүхнүүд», «Гэртээ ирлээ» зэрэг олон дуу түмэн олны сонорыг мялаасан. Монгол Улсын гавьяат дуучин Г.Эрдэнэбат УДБЭТ-ийн захирал, БСШУЯ-ны соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан” гэдгээс өөр мэдээлэл олдсонгүй.
Шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар МУГЖ Г.Эрдэнэбат томилогдов. Тэрбээр өмнө нь Монголын соёл, урлагийн салбарт ажиллаж байсан. байгаад одоогийн албан тушаалд томилогджээ. “Тэмээн сүргийн говь”, “Нутгийн зам”, “Гэртээ ирлээ”, “Аавын нутаг” зэрэг олон дууг нь монголчууд андахгүй мэднэ.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
