Өнөөдрийн Саудын Арабын нутаг дэвсгэрт 120,000 орчим жилийн өмнө үлдээсэн долоон хэсэг хүний мөр саяхан олдсон нь хүн төрөлхтөн Африк тивээс гадагш нүүхдээ Арабын хойгоор дамжсаныг батлах хамгийн эртний олдвор гэж эрдэмтэд үзэж байна.
Хомо сапиенсууд уугуул Африк тивээсээ хэзээ, ямар замаар гадагш нүүдэллэсэн нь эрдэмтдийн дунд оньсого хэвээр байгаа.
60,000 орчим жилийн өмнө хүний өвөг дээдэс Африкаас Европт нүүж очсоныг генетикийн судалгаагаар баталсан байдаг.
Гэхдээ 200,000 жилийн өмнөх хүний гавлын ясны хэсэг Грекээс, 180,000 жилийн өмнөх хүний эрүүний яс Израйлаас олдсон нь дээрх хугацааг эргэлзээтэй болгож байгаа.
88,000 жилийн өмнө амьдарч байсан хомо сапиенсийн хурууны яс Арабын хойгоос олдсон нь хүний өвөг дээдсийн зарим хэсэг зүүн зүгт нүүдэллэснийг баталдаг.
Тэгвэл саяхан Саудын Арабын хойд нутаг дахь эртний нуурын эргээс олдсон хүний мөр дээрх хугацааг шинэчилж байна.
Өмнө нь эрдэмтэд эртний хүмүүсийг далайн эрэг дагуу нүүдэллэх боломжтой байснаас Европ тивд түрүүлж хүрсэн гэж үздэг байсан бол энэ удаа эх газрын гүн рүү ч бас нүүдэллэснийг баталж байгаа гэнэ.
Саудын Арабын хойд бүсийн Нефундын цөл дэх эртний нуурын сав дагуу газраас олдсон мөрүүдийг лав хоёр ялгаатай хүн гаргасныг эрдэмтэд тогтоожээ.
Нуурын эрэг дагуу газраас бас эртний заан, тэмээ зэрэг амьтдын яс олдсон байна. Гэхдээ эдгээр амьтдыг хүн агнасан шинж тэмдэг харагдахгүй байгаа ажээ. Хомо сапиенсууд энд ан хийгээгүй, нүүдлийн замдаа нуурын эрэгт буудаллаж байсан гэж дүгнэсэн байна.
Тухайн үед Арабын хойг нь өнөөдрийнх шиг элсэн цөл байгаагүй, чийглэг цаг ууртай, амьтан ургамал элбэг байсан бололтой.
“Хүний болон зэрлэг ан амьтдын нүүдэл давхцаж байгаа нь нуурын цэнгэг уснаас ундаалах зорилготой холбоотой гэж таамаглаж байна” гэж Лондоны их сургуулийн судлаач Ричард Кларк Уилсон ярьжээ.
“Арабын хойг чийглэг цаг ууртай байх үед хүмүүс нүүдэллэсэн байна. Гэхдээ сүүлд уур амьсгал өөрчлөгдөж, элсэн цөл болж хувирсны дараа тэдний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй. Магадгүй тэд устаж алга болсон, эсвэл амьдрахад таатай газар хайн цааш нүүсэн байх” гэж Германы Макс Планкын хүрээлэнгийн судлаач Мэтью Стюарт ярьж байна.
Эх сурвалж: The Guardian
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
