Энэ оны гуравдугаар улирлын хэмжээнд нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд барилгажилт ихтэй дүүргээр Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг багтсан бөгөөд хяналт шалгалтад нийт 327 аж ахуйн нэгж хамрагджээ. Үүнээс 111 удаагийн 341 зөрчил илэрсэн байна. Тухайн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулиар 134,850,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай зөрчил арилгуулах албан шаардлагыг тухай бүр нь өгч ажиллажээ.
Барилгын салбарт гарч буй зөрчлийн тухайд:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал , эрүүл ахуйн стандарт, дүрэм журам хангаж ажиллаагүй- 53%
- Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй- 29%
- Бусад зөрчил 18% зөрчил эзэлж байна.
ХУД 11-р хороо Хурд майнинг ХХК, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Санк ХХк, Чд 2-р хороо АХХ мандал ХХК, БЗД 26-р хороо Эко констракшн ХХК, СХД 28-р хороо Бумбод ХХК, БГД 18-р хороо Далан богд ХХК зэрэг барилгын компанийн барилгууд зөрчилтэй гэж нэрлэгдсэн болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэлсэн юм.
Мөн НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр “2020 оны эхний есөн сарын байдлаар 214 үйлдвэрлэлийн осол бүртгэгдсэн. Энэ нь Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу акт тогтоогдсон тоо хэмжээ юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн ослууд энэ тоонд багтсан.
2019 онд 124 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж байсан бол 2020 оны эхний есөн сарын байдлаар 90 осол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувь буурсан үзүүлэлт болж байна.
Мөн үйлдвэрлэлийн ослын улмаас 2019 онд 17 хүн нас барсан. Харин энэ жил эхний есөн сард барилга дээр ажиллаж байсан 11 хүн нас барсан нь өнгөрсөн оны эхний есөн сараас нэмэгдсэн үзүүлэлт. Нас барсан хүмүүсийн ослын шалтгаан нь хувийн хамгаалах хэрэгсэл олгосон боловч газар дээрээ хэрэглээгүй, барилгын технологийн горим зөрчигдсөн, хамгаалалтын байгууламж шийдэгдээгүй, өргөх зөөх механизм гэмтлээс болсон байсан” гэлээ.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
