Гэвч санхүүжилтийн асуудлаас шалтгаалан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхэд харах үйлчилгээ зогсоод байв. Харин УИХ-ын Пүрэв гарагийн чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн бөгөөд тус үйлчилгээний зардалд 2.0 тэрбум төгрөг нэмж тусгахыг дэмжсэн билээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бүх шатны сургалтын байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын асуудлаар мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид Хүүхэд харах үйлчилгээний стандартын талаар тодрууллаа.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл Мэнд боловсрол соёлын хүрээлэнгийн улсын ахлах байцаагч С.Лхагвадулам “Манайд ирүүлсэн мэдээллээр нийслэлд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг 110 гаруй төв бий. Санхүүжилтийн улмаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн зогссон. Хүүхэд харах үйлчилгээний төвийн стандарт нь цэцэрлэгээс өөр байх бөгөөд нэг ангид хамгийн ихдээ 15 хүүхэдтэй байдаг” гэлээ.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
6 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага
6.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 13.1-д заасан үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.
6.2.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байр, гэр, гадна орчин нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
6.2.1.байр, гэр, гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;
6.2.2.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах;
6.2.3.байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх;
6.2.4.гэрт зохион байгуулагдах бол гал тогооны тусгай гэртэй байх;
6.2.5.гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх;
6.2.6.байр, гэрийн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт нь амьдрах хэвийн нөхцөлийг хангасан байх;
6.2.7.байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байх.
6.3.Хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэлээр хангагдсан байна.
6.4.Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.
6.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно.
6.6.Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.
6.7.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартыг Засгийн газар батална.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
