Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний долоо нь хүүхэд бол орон нутагт таван хүний амь нас хохирсны хоёр нь хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -18
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-3
- Мөргөлдөх хэлбэрээр-2 осол гарчээ.
Тээврийн цагдаагийн албанаас хүний амь эрсэдсэн ослуудын талаарх мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байна.
- Хөвсгөл аймгийн Их уул сумын нутагт шороон замд улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикл онхолдож, жолооч 46 настай, эрэгтэй
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт шороон замд улсын дугааргүй Юинганг маркийн мотоцикл онхолдож, жолооч 12 настай, эрэгтэй
- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт дэвсгэрт асфальтан замд North Benz маркийн Б жолооч автомашин онхолдож, зорчигч 40 настай, эмэгтэй амиа алдсан бол Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт асфальтан замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч 44 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 693 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилсан байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
