Хэтэрхий өргөн буюу ҮХ-ийн 33.1-т заасан Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийн хүрээнд л хууль санаачилна гээд хязгаарлачихаар нэг талаараа их өргөн болчихож байгаа. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд бүх хуулийг санаачилж болох юм шиг. Нөгөө талаасаа зөвхөн зэвсэгт хүчин, гадаад харилцааны тухай хууль санаачилж болохоор юм шиг хоёр салаа утгатай байгаа учраас үүнийг мэргэжлийн байнгын хороод хүлээж аваад, зөвхөн УИХ, ЗГ санаачлах хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй гэдэг агуулгаар өөрчлөн найруулж явна” гэсэн нэмэлт тайлбарыг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.
Хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
ШУУД ҮЗЭХ:
Энэ талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бямбацогт тайлбар хийхдээ “Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33-т заасан бүрэн эрхээсээ гадна 44 хуулиар бүрэн эрхүүдийг нэмээд авсан байсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг үндсэн шалтгаан бол энэ байсан. Засаглалын тогтолцоог боловсронгуй, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгоё гэдэг шалтгаан энэ байсан.
Энэ хүрээндээ УИХ-ын тухай хуулийг баталсан. Батлахдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах нь зүйтэй юм байна гэж УИХ-ын тухай хуульд оруулсан. Гэхдээ энэ нь хэт хязгаарласан болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаараас илүү дордуулсан зүйл болчихжээ. Энийг УИХ-ын гишүүдтэй адилхан болгоё гэсэн саналыг Ерөнхийлөгч гаргаж, өөрөө хориг тавьсан. Үүнийг хэлэлцье гэж байгаа юм” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
