Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр НҮБ-ын шилжилт хөдөлгөөний мэргэшсэн байгууллага Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын төлөөллүүдтэй уулзлаа. Монгол дахь салбар нь дотоодын шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн. Энэ дагуу “Ковид-19” халдварт өвчин гарсантай холбоотойгоор эрсдэлийн бэлэн байдлыг цаг ямагт хангаж, цар тахал тархсан үед авах арга хэмжээг оновчтой төлөвлөж, чанаржуулахад НЗДТГ-тай хамтран иргэдийн орж, гарах урсгалын талаарх бүртгэл мэдээллийг сайжруулах ажлыг гурван сарын хугацаанд хэрэгжүүлсэн. Тус үйл ажиллагаанд шилжилт хөдөлгөөний талаар бодит цаг үеийн мэдээлэл авахад ашигладаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ОУШХБ-ын ДТМ арга хэрэгслийг ашигласан. НЗДТГ нь шаардлагатай тохиолдолд тус арга хэрэгслийг ашиглаж, бие даан хэрэгжүүлэх, боловсон хүчин болоод техник, технологийн хувьд боломж бүрдэх юм.

НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд дотоодын шилжилт хөдөлгөөн, ялангуяа Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар шинэ, өмнө нь ашиглагдаж байгаагүй хэрэгцээт мэдээлэл, төлөв, хандлага ажиглагдсан. Энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлж, нийслэлийн шилжилт хөдөлгөөний талаар бодит тоон мэдээллийг ойрхон, давтамжтайгаар цуглуулах, улмаар шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн талаар бодит цаг үеийн, олон талт мэдээллийг бий болгох замаар судалгаанд суурилсан ухаалаг төлөвлөлтийн дагуу иргэдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээг чанаржуулахад НЗДТГ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна. ОУШХБ-аас ажлын чиг үүрэг гарган, төсөв санхүүгийн асуудлыг ярилцаж боловсон хүчний асуудал дээр анхаарч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
Ерөө голын усыг бохирдуулсан зөрчлийг тогтоон холбогдох арга хэмжээг авч ажиллав.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас Ерөө сумын цагдаагийн тасаг, Байгаль орчны албатай хамтарсан хяналт шалгалтыг тус аймгийн Ерөө сумын 3 дугаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо “Алс Дорнод: Хүний сайн сайхны...
Төрийн Орон Сууцны корпораци ТОСК: “Солонго 1, 2” түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт 100% цахимаар 9 сард багтаан явагдана
"Солонго 1, 2" орлогод нийцсэн орон сууцны хороолол, Хан-Уул дүүргийн 21-р хороонд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
