Үерт автозам урсч эвдэрсэн асуудал нэлээд гарсан. Энэ нь тэрбумаас хол давсан хохирол дагуулаад байгаа аж. Тодруулбал, Увс аймагт долдугаар сарын 13-ны өдрийн 18.00 цагаас орж эхэлсэн аадар бороо үргэлжлэн орсны улмаас гол горхиуд үерлэж, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Улаангом-Хандгайт чиглэлийн автозамын 19 дэх км-т байрлах Шургадгийн сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж гүүрийн дамжих хавтан усанд унажээ.

Мөн:
- Увс аймаг зарим автозам, гүүрийг засч шинэчлэх ажилд өнгөрсөн 2019 онд 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Гэтэл урт удаан үргэлжилж байгаа Гашууны голын гүүрний засварын ажил дуусаагүй байхад гол үерлэж, аймгийн төвөөс урд зүг рүү хот хооронд зорчих хөдөлгөөн бартаатай болжээ.
- Төв аймагт долдугаар сарын 9-нд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдсан.
- Баян-Өлгий аймагт долдугаар сарын 14-нд орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Буратын гүүр нурснаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон.
- Хөвсгөл аймагт долдугаар сарын 13-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозам эвдэрч мөн л тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж байсан.
Жилийн жилд орон нутаг төдийгүй нийслэлд автозам, гүүр үерт урсч эвдэрдэг эл асуудлын цаана автозамын чанар стандартад анхаардаг уу гэх асуудал хөндөгдөж байгаа. Олон жилийн өмнө баригдсан замууд нь борооны ус зайлуулах шугам, хоолой, далан байдгүйгээс үерт урсч, эвдэрч байна. Нөгөө талаас автозамыг шинэчлэх, засварлах хөрөнгө төсөв багатайгаас шалтгаалж байна. Орон нутаг төдийгүй нийслэлд ч бас арваад жилийн өмнө баригдсан ус зайлуулах шугамгүй автозам олон байгаа юм.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
