Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автжээ.
Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсч, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна.
Нийт хур борооны улмаас Улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт 5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна. Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна.
Мөн хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд 3, Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, үерлэсэн, ус ихтэй голоос хол байхыг анхааруулж байв.
Тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах зорчих хөдөлгөөнийг нээгээгүй, тарваган тахлаар өвдсөн нь тогтоогдсон хоёр иргэний биеийн байдал сайжирчээ. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж, нэгдүгээр хавьтлын 14 иргэн тусгаарлагдаж сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглоод байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
