“The Hu” хамтлаг “КОВИД-19” халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж “ГЭРЭГ” тоглолтоо өнгөрөгч зургаадугаар сарын 29-нд зохион байгуулсан. Тус тоглолтоос нийт 55 сая төгрөг Улсын онцгой комиссын хандивын дансанд цугларчээ.
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус хамтлагийн продюсер, МУГЖ Б.Дашдондог болон хамтлагийн гишүүд, мөн тоглолтыг хамтран зохион байгуулсан МҮОНРТ-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзан чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Шадар сайд “Манай ард түмэн төрөө хүндэтгэдэг, төр засгийн гаргасан бодлого шийдвэрийг ёсчлон биелүүлдэг сахилга баттай ард түмэн гэдгээ өнгөрсөн зургаан сарын хугацаанд харууллаа. Түүний хүчинд өнөөдрийг хүртэл Монгол Улс дотооддоо КОВИД-19 халдварыг алдаагүй байна. Та бүхэн Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын нэрийн хуудас болж буй хамтлаг. Одоо бид КОВИД-19 халдварыг давж гарахын төлөө хичээн зүтгэж байна. Тэр цагт дэлхийд дахин Монголын нэр цуурайтах биз ээ. Энэхүү цар тахалтай тэмцэхэд та бүхний, ард иргэдийн өргөсөн хандив үнэтэй хувь нэмэр болж байна. Та бүхэнд урлагийн өндөр амжилт хүсье” гэлээ.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
