ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 10,228,000 хүн өвчилж, 503,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Өвчилсөн хүмүүсээс 5.5 сая нь эдгэрсэн бол 4.1 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барлаа.
АНУ, Бразил, Энэтхэг улсууд шинэ халдварын тоогоор тэргүүлсээр байгаа. Мөн Зүүн Европын 30 оронд хөл хориог сулруулсантай холбоотойгоор халдвар нэмэгдсэн тул 11 орон буцаад хөл хорионы дэглэмээ чангаруулах арга хэмжээ авч байна.ОХУ-д 6,791 хүн шинээр халдвар авч 104 хүн эндсэн. Манай улсын хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдсээр байгаа. Эрхүү мужид сүүлийн 14 хоног халдварын тоо тасралтгүй өссөөр байна. Тувад өмнө сар гаруй хугацаанд халдвар нэмэгдсээр байгаа.
Манай улсын хувьд өчигдөр 87 хүн шинээр ажиглалтад орж, 16 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо ажиглалтад 2,710 хүн байна. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 51 хүн архаг хууч өвчтэй бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд байна. 119 дугаарт 159 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр Казахстан, Солонгос улсаас манай хоёр иргэн холбогдож, мэдээлэл зөвлөгөө авсан” гэв.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 10 –нд Нурсултан- Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэнээс авсан гуравдахь удаагийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ нь тухайн иргэнээс 19 хоногийн дараа вирус илэрсэн гэсэн үг бөгөөд тусгаарлалтын хугацааг 21 хоног болгон мөрдөж байгааг үр дүнтэй зөт арга болохыг дахин баталлаа. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 220 боллоо. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэн хэлвэл 36 иргэний бие хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна”гэлээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
