С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг шүүхийн танхимаас Цагдан хорих анги руу хуяглан хүргэв

С.Баяр нарт холбогдох долоон хүний шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.

Шүүхэд дуудагдсан гэрч, шинжээч нар ирээгүй учраас шүүх хуралдааныг зургаадугаар сарын 22-ны 09:00 цаг хүртэл хойшлуулав. Түүнчлэн дараагийн шүүх хуралдаан хүртэл С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих шийдвэр гаргасан юм.

Тэднийг шүүх хуралдааны танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу хуяглан авч явав.

+ There are no comments

Add yours