Шүүх хуралдаанд гурван өмгөөлөгч ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-ныг хүртэл хойшлууллаа. Н.Номтойбаярт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээв.
Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг өнөөдөр 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.



