Дугуйн замын бүтээн байгуулалт Гачууртын уулзвараас Налайх- Чойрын чиглэлийн уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх-Чойрын авто зам хүртэлх 17.3 км байршлуудад тус тус эхэлжээ.
Энэ төсөл нь нийслэлчүүдийн агаарын бохирдол, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой юм.




