Зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гардаг. Харин осол давтамжтай гарахад тухайн орчны байдал нөлөөлсөн байх тохиолдол байдаг. Тиймээс өлзийтийн авто замын төлбөр хураах цэг орчимд ачааны автомашины туршлага багатай, бүрэн бус том оврын ачааны автомашинтай, тээврийн хэрэгслийн тeхникийн тодорхойлолтоос хэтэрсэн ачаа ачсан зэрэг хүчин зүйлс осол гарахад нөлөөлж байна. Иймд тус постын байршлыг өөрчилж, нүүлгэснээр олон хүний эрдэнэт амийг аврах юм.
Өдгөө зам тээврийн осол гарах болсон шалтгаан болон бусад шаардлагатай зүйлсийг тус дүүргийн цагдаагийн газраас яг одоо хяналт шалгалтын ажиллагааг явуулж буй аж.




