Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр гэртээ байсан хүүхэд 10 давхар барилгаас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр гэртээ байсан 10 настай хүүхэд 10 давхраас унаж, нас барсан гэсэн харамсалтай дуудлага 13.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллага хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Уг харамсалтай тохиолдлоос гадна энэ сард дахин нэг хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг бүртгэгджээ.
+ There are no comments
Add yours