Нур-Султанаас ирсэн гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ

Өчигдөр Нур-Султан Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 175 хүн ирсэн. Үүнээс гурван хүнийг ХӨСҮТ-д Цэргийн төв эмнэлэгт 12 хүнийг тусгаарлан үлдсэн хүмүүсийг зочид буудлуудад байршуулсан.

Сүүлийн 24 цагт 263 хүн ажиглалтад орж, 7 хүн тусгаарлах байрнаас гарч гэрийн тусгаарлалтад шилжин 1638 хүн одоогоор ажиглалтад байна. Тусгаарлах ажиглах байранд 1-5 насны 38 хүүхэд, 18 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 65 хүн байгаа аж.

+ There are no comments

Add yours