Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн талаар мэдээлсэн байлаа. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Ийм мэдээлэл гарсан нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж, “COVID-19” цар тахлын үед зах зээлийг сөргөөр удирдах эрсдэлтэй юм. Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) “Бөмбөгөр”, “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Миний дэлгүүр” сүлжээний супермаркетуудаар орж шалгахад ингэж өндөр үнэ тогтоосон газар алга. “Хүчит шонхор” худалдааны төвийн Дотоод хяналт шалгалтын албанаас манайд албан ёсоор тайлбар бичиг ирүүлсэн. Үүнд “Зарим сонин хэвлэлийнхэн манай захад авсан зургийг ашиглаж наана нь хуурамчаар үнэ тавьж, олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулах явуулга хийж байж болзошгүй гэж болгоомжилсон байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм. Мөн ШӨХТГ-аас долоо хоногт хоёр удаа махны үнийн судалгааг хийж, үнэ тарифт хяналт шалгалт явуулж байгаагаа ч хэллээ. Энэ өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдэд үхрийн махыг 14-15.5 мянга, хонины махыг 10-11.5 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж. Гэвч тус газраас махны худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвийн хяналтын ажилтнуудтай уулзаж, нийгэм даяараа хүнд хэцүү нөхцөлд байгаа энэ үед махны үнийг хөөрөгдөж нэмэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийг нэмбэл хариуцлага тооцох талаар сануулж анхааруулах, зөвлөмж өгөх зэргээр ажиллаж байгааг албаны эх сурвалж хэлж байлаа.
One thought on “Ш.Цэрэндулам: Махны үнэ 20 мянгад хүрсэн гэх нь ташаа мэдээлэл байна”
Leave a Reply Cancel reply
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...

махны үнэ ийм байх нь зүгээр үү. ажилаа хийл дээ.