Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдлыг шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс энэ сарын 2-4-ний өдрүүдэд нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 46 гомдол, мэдээллийг шалгажээ.

Өнгөрсөн долоо хоногт 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс гурав нь зөрчилтэй болох нь тогтоогдож, мөн гурван гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу зургаан гомдлыг шилжүүлж, нэг гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 33 гомдол шалгагдаж байна.

+ There are no comments

Add yours