Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас хөл хорионы улмаас иргэдийг Хар ус нуурын рашаанд амрахыг түр хоригложээ.

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, аймаг дахь Цагдаагийн газар хамтран загас үржлийн үеийн хууль бус үйлдэл, агнуураас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар болон Хар-Ус, Алаг цар болон нуурын баруун, зүүн эргээр эргүүл хяналтыг хийж байна.

Мөн энэ үеэр иргэдэд байгаль орчны эсрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэн мэдээлэл сурталчилгаа хийж байгаа аж. Иргэд Хар ус нуурын рашаанд ихэвчлэн зургаадугаар сарын эхээр ирж амардаг бөгөөд энэ жил коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг түр хоригложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нур-Султан-Улаанбаатарын нислэг 12.10 цагт Монгол руу хөөрнө
Next post Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 31.4 мянган эх амаржжээ