Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 31.4 мянган эх амаржжээ

Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 31.4 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеэс 386 (1.2хувь)-гаар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 23.2 мянга (73.9хувь) нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 649 (2.7хувь)-өөр буурчээ.

Нийт амаржсан эхчүүдийн 110 (0.4хувь) нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеэс 8 (7.8хувь)-аар нэмэгдсэн байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний 5 сард 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278 (22.7хувь)-аар буурахад салхин цэцгээр өвчлөгчид 3918 (70.1хувь)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1047 (58.0хувь)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 606 (73.1хувь)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

+ There are no comments

Add yours