Нур-Султан-Улаанбаатарын нислэг 12.10 цагт Монгол руу хөөрнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” компанийн Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 12.10 цагт “Нурсултан Назарбаев” онгоцны буудлаас хөөрөх юм байна.

Уг нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй 150-170 хүртэл иргэнээ татан авна. Тус нислэгт хамрагдсан иргэдийн бүртгэл энэ өдрийн 09.30 цагт эхлэх тул 09.00 цагт очсон байх бөгөөд нэг зорчигчид ногдох ачааны хэмжээ 23 кг, гар тээш таван кг-аас хэтрэхгүй байх бөгөөд илүү тээш авах боломжгүйг Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулжээ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.

  • Зургадугаар сарын 08-нд Австрали,
  • Зургадугаар сарын 10-нд Казакстан,
  • Зургадугаар сарын 11-нд Токио,
  • Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,
  • Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • Зургадугаар сарын 18-нд Сөүл
  • Зургадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ.

+ There are no comments

Add yours