Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 6.9 сая хүн өвчилсөн. 3.4 сая хүн эдгэрсэн бол 3.1 сая хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан байна. Европын зарим оронд өвчлөл буурах хандлага ажиглагдаж байгаа.
Манай хойд хөршид хоногт 8,855 хүн халдвар шинээр авсан. Эрхүү, Тува, Читад халдвар хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа Тувад өвчлөл өндөр тархацтай байгаа. Тус мужид 1,498 хүн өвчилж, 4 хүн нас барсан.
Тиймээс Туватай хил залгадаг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхааралтай байх хэрэгтэй” гэлээ. Түүнчлэн ОХУ-тай хил залгадаг аймгуудын малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүллээ.
Өчигдөр манай улсад 59 хүн ажиглалтаас гарч, 1,242 хүн ажиглах байранд байна. Төмөр замын эмч нар орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 4,587 хүнд асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
24 цагийн хугацаанд 119 дугаарт 166 дуудлага ирсэн. Шуурхай аппликейшнд гадаадын 4 улсаас 8 монгол иргэн холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авсан.
217 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: “2020 оны зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Нийт 75 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа.Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.
Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа. Одоогоор 118 хүн эмчилгээнд бий. 95 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 23 байна. 153 хүн эмчилгээ, ажиглалтад байгаа бөгөөд тэдэнд 35 эмч, сувилагч нар үйлчилж байгаа юм.
More Stories
16 настай охины амийг хөнөөсөн Ц.Давгадорж нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралдаан энэ сарын 29-нд болно
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2026 оны аравдугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт...
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Ихэнх нутгаар цас орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
