Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх, лавлагаа олгох үйл ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 90,000 гаруй мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоод байгаа юм.
Харин дэлхий нийтэд тархаад буй COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Улсын Онцгой комиссоос энэ оны нэгдүгээр сарын 28-наас Мэргэшсэн жолоочийн шалгалт авах үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байсан бөгөөд тавдугаар сарын 5-ны өдрөөс сургалтын төвүүдийг шат дараатайгаар нээх шийдвэр гарснаар Мэргэшсэн жолоочийн тасгийн танхимын шалгалтыг тавдугаар сарын 11-ний өдрөөс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг баримтлан эхлүүлжээ.
Харин жолооны сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас албан ёсоор эхлүүлээгүй байгаа тул хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсвэл шалгалтдаа тэнцээгүй зэрэг шалтгаанаар журмын дагуу 6 сарын хугацаанд дахин шалгалтад хамрагдах 3,637 иргэнийг Мэргэшсэн жолоочийн тасгаас шалгалтад хамруулахаар болоод байна.
Иймд дээрх шалтгаанаар шалгалтын эрх нь программд хаагдсан иргэдийн шалгалтад хамрагдах хугацааг энэ сарын 8-ны өдрөөс долдугаар сарын 8-ны өдөр хүртэлх 30 хоногийн хугацаагаар сунгасан тул шалгалтад хамрагдаж чадаагүй иргэдийг шалгалтдаа яаралтай хамрагдахыг тус үйлдвэрийн газрын Мэргэшсэн жолоочийн тасгаас анхааруулж байна.
Эх сурвалж: АТҮТ
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
