Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4
- Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.05.31-ний өдрийн 13 цаг 00 минутын орчим Өмнөговь аймгийн Гурван тэс сумын 5-р багийн нутаг асфальтан замд Shaanxi маркийн автомашины жолооч Б нь автомашиныхаа салхины шилийг арчиж байх үед машин нь өнхөрч урд зогсож байсан Beiben маркийн автомашины чиргүүл мөргөж хавчуулагдаж 52 настай, эрэгтэй Д-гийн амь нас нь хохирсон,
2020.05.31-ний өдрийн 17 цаг 00 минутын орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4-р багийн нутаг шороон замд Sang Yong Istana маркийн автомашины жолооч У нь хөдөлгөөн эхлэх үедээ явган зорчигч 11 сартай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 5 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 8,7 хувиар өсч, ослын улмаас гэмтсэн хүн 57,1 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50,0 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
