Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд гол дагуу амралтаа өнгөрүүлдэг. Ялангуяа амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдээ дагуулан явж голын усанд тоглуулах, амрах нөхцөл байдал үүсдэг. Үүнтэй холбогдуулан иргэдийг усанд осолдохоос сэргийлж тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул, Тэрэлж гол дагуу хөдөлгөөнт эргүүл гарч ажилласан. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор 2145 албан хаагч, 760 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажилласан. Голын уснаас нийт 85 иргэний амь насыг авран хамгаалсан. Энэ жил зургаадугаар сарын 10-наас эхлээд НЗД-ын захирамж гарч, НЦУГ, НОБГ, НГБХЗХГ хамтран Туул гол болон Тэрэлжийн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийг хийж ажиллахаар төлөвлөж байна” гэв.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг “2017 онд хоёр мянга орчим хүүхэд гэмт хэрэг, ямар нэгэн ахуйн ослын улмаас болон бусад шалтгаанаар хохирч байсан гэсэн статистик мэдээлэл бий. 2018 онд 1126 хүүхэд, 2019 онд 996 хүүхэд, 2020 он гараад 225 гэх мэтчилэнгээр сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөх нөхцөл байдал буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь нэг утгаараа эцэг, эхчүүдийн анхаарал болгоомж нэмэгдэж байгаатай холбоотой боловч хүүхэд аюулгүй нөхцөл байдалд байна уу гэдэгт хариулт өгөхөд хэцүү. Тийм учраас эцэг, эхчүүдэд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй байгааг онцолж хэлмээр байна. Сүүлийн гурван сарын хугацаанд Төрийн байгууллагаас хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цэцэрлэг, сургуулиуд ажиллахгүй байгаа. Тэгэхээр эцэг, эхчүүдийн 100 хувийн хараа хяналт, асрамжинд хүүхдүүд байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн гурван сарын байдлаар хүүхэдтэй холбоотой осол гэмтэл 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монголчууд бид яридаг усны хор гараагүй байхад усанд орж болохгүй гэж. Тийм учраас эцэг, эхчүүд маань хүүхдүүддээ сайн хэлж, захих шаардлагатай байна. Өнөөдрийн цаг хугацаанд эцэг, эхчүүдийн хараа хяналт нэн чухал. Цаашлаад хуулиар үүрэг хүлээсэн Төрийн албан хаагчид хүүхэд аюулд өртөж болзошгүй газар орчинд хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгээ хүргэж ажиллаж байна” хэмээлээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав “Хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа их чухал байна. Хүүхэд хамгааллын тухай хуулинд нийгмийн бүхий л орчинд хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх гэдэг асуудлыг хуульчилан заасан байдаг. Нийгмийн бүхий л орчинд гэдэгт иргэд, эцэг, эх, олон нийт, аж ахуйн нэгжүүд бүгд ордог. Хүүхэд хамгааллын хууль гэхээр зөвхөн хүүхдийн салбарын хууль гэж битгий хараасай. Энэ хуулинд эцэг, эхчүүд, олон нийт, аж ахуйн нэгжийг хүүхдийг яаж хамгаалах үүрэг чиглэл хариуцлагыг зааж өгсөн байдаг. Тийм учраас хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажил нь өөрөө бүх нийтийн ажил юм” гэдгийг эцэг, эх, иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдэд онцгойлон анхааруулж хэлсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
More Stories
О.Амгаланбаатар: Наадам бол ард түмэн өөрөө оролцож, өөрөө баярлаж цэнгэдэг баяр байх ёстой
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Таны санаачлан өргөн барьсан Баяр наадмын тухай хуулийн төсөл өнгөрсөн өдрүүдэд нэлээд яригдлаа....
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
