Тодруулбал, “Хэрэглэгчийн утас 115” утсанд иргэд хэрэглэгчдээс цементийн үнэ, нийлүүлэлтийн талаар ирүүлсэн санал гомдолд үндэслэн агентлагийн даргын 2020 оны тавдугаар сарын 05-гы өдрийн 01/29 тоот удирдамжийн хүрээнд цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг тус газраас хийжээ.
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “COVID-19-тэй холбоотойгоор УОК-оос өгсөн зөвлөмжийн дагуу цементин үйлдвэрүүд ажиллах хүчээ хэсэгчилсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж, өмнөх жилүүдээс оройтож үйлдвэрлэлээ эхэлсэн. Мөн гадаадын ажиллах хүч хөл хорионд орсон. Тухайлбал, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мөнхийн баян гал” ХХК-ийн хувьд үйлдвэрлэлээ огт эхлээгүй.
Өдөрт 3,000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай нэг үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон нь хомсдол үүсэх, зах зээл дээр үнэ нэмэгдэхэд ихээр нөлөөлсөн гэж үзэж байна.
Мөн “Монцемент” ХХК “МАК” ХХК гэхэд тавдугаар сарын 11-14-ний хооронд гурван өдрийн цахилгааны хязгаарлалтад орж үйлдвэрлэл нь саатсан. Мөн зуух дулаан солилцуулагч зэрэг чухал дамжлагуудад саатал гарч , технологийн горим алдагдсан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь жигдрээгүйгэээс болж бүтээгдэхүүн тасалдаж, үйлдвэрлэл багассан.
Үйлдвэрлэгчид цементийн үнэ, нийлүүлэлт, нөхцөл байдлын талаарх мэдэгдлийг олон нийтэд өгч байгаа ба бүтээгдэхүүнийхээ үнэд өөрчлөлт оруулаагүй байна. Харин жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс шууд очиж аван жижиглэнгээр зарахдаа үнийг хөөрөгдөж байна.
Өөрөөр хэлбэл цементийн үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцлага тооцох тогтолцоо бүрдээгүй” гэв.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
