Видео тоглоомын хорхойтон, мөн эгчтэйгээ ч нэгийгээ үздэг 13 настай Жек Рико хүүг харсан хүн болгон бага сургуулийн сурагч гэх биз ээ. Гэвч тэрбээр хоёрхон жилийн хугацаанд дөрвөн коллежид суралцан associate буюу тусгай зэрэгтэй төгсчээ. Зарим хүнд ганц л мэргэжлээр сурахад хүнд санагддаг бол Жек Рико аль хэдийнэ түүх, нийгмийн зан байдал, нийгмийн ухаан, хувь хүний илэрхийлэмж зэрэг дөрвөн чиглэлд 4.0 голч дүнтэй суралцсан байна.Тэрбээр CNN сайтад өгсөн ярилцлагадаа “Би шинэ зүйл сурах дуртай. Би дэлхийн талаар илүү их мэдэж, сурч болох бүхий л зүйлсийг сурмаар байна. Би дөнгөж 13 настай учир бүхий л зүйлсийн учрыг олохыг эрмэлздэг. Сонирхсон зүйлсээ илүү гүн судалж, амьдралдаа хийхийг хүссэн зүйлсээ хиймээр байна” хэмээжээ. Тэрбээр дараа жилээс эхлэн Лас-Вегас, Невада мужийн их сургуульд түүхийн чиглэлээр бакалаврын зэргээр үргэлжлүүлэн сурна.Рико хүү өнгөрсөн долоо хоногт Калифорни мужийн Фуллертон коллежийг төгсч, тус коллежийн 107 жилийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгч болсон тухай CNN сайтад мэдэгджээ. Тус коллежийн ерөнхийлөгч Грег Шульц “Ийм залуудаа коллежид элсэн суралцдаг хүүхэд ховор. Тийм учраас Жек коллеждоо ихээхэн танигдсан. Мөн тэр наснаасаа ч илүү ухаалаг учир би Жекийг Фуллертон коллежид элсэн суралцсанд таатай байна” хэмээн ярьжээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
