Saturday, May 4 2024

Өнөөдөр УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ

УОК-ын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр  11:00 цагаас Төрийн ордонд болно. Энэхүү хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн УОК-ын хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ.

Өнөөдөр кино театр зэрэг зарим үйлчилгээний газруудыг нээх эсэхийг ч хэлэлцэж магадгүй аж. Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үүрэг даалгавар өгөх юм байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: