Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу иргэд, олон нийтийн тав тухтай амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус орчмын газарт эрүүл мэнд, соёл, амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болгох төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх тогтоол баталлаа. Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/406 дугаар захирамжаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу иргэд, олон нийтийн эрүүл мэнд, соёл, амралтын тохилог орчин бүрдүүлэх боломжийг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Улаанбаатар хотод иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх эрүүл мэнд, соёл амралтын хүрээлэн цөөн байдаг. Жилээс жилд Туул, Сэлбэ, Дунд голын эргээр агаарт гарч, хүүхдээ салхилуулах иргэдийн тоо нэмэгдэж байна.
Тиймээс Туул, Сэлбэ, Дунд голын урсцыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн амралтад зориулан тохилог орчныг цогцоор нь бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва онцоллоо. Туул, Сэлбэ, Дунд голын эргэ дагуу 18 байршилд амралт, зугаалгын бүс байгуулна. Ингэхдээ төр, хувийн хэвшил хамтарч ажиллана. Туул, Сэлбэ, Дунд голын эргийн дагуу хийгдэх ажлуудаас дурдвал, энэ онд Туул, Сэлбэ, Дунд голын эргээр 52,8 км дугуйн зам тавихаар төлөвлөжээ. Мөн Туул голын эргийн дагуу спортын бүс, хүүхдийн бүс, амрах бүс, үйлчилгээний бүсийн тохижилтын ажил хийх юм.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
