Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг Залуучуудын хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Залуучуудын нийгмийн амьдралд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, залуучуудын дуу хоолойг нэгтгэж, тэдний санал санаачлагыг дэмжих зорилгоор Залуучуудын салбар зөвлөлийг байгуулсан. Дүүргийн Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Т.Баясах ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр тус зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай боллоо.
Тус зөвлөл нь ‘’Манлайлагч багш нар’’ НҮТББ, ‘’Дэвшил залуу эмч нарын холбоо’’ ТББ, ‘’Спорт сонирхогчдын Баянзүрх холбоо’’ НҮТББ, ‘’Жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч залуучуудын Шийдэл холбоо’’ НҮТББ, Монголын мэргэжлийн спорт авто машины холбоо болон төрийн байгууллагуудын төлөөллөөс бүрдэж байгаа юм.
Өнөөдрийн хуралдаанаар дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн 2020 оны төлөвлөгөөг хэлэлцэж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууддаа харилцан санал солилцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
