ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар өнөөдөр /05.19/ мэдээлэл хийлээ.
Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “ИБУИНВУ-ын иргэн Стив Нэш Эдвард Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутагт амь насаа алдсан хэргийг Мөрдөн Байцаах Газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Архангай аймгийн Цагдаагийн Газраас хамтарсан ажлын хэсэг гарч шалгалтын ажлыг явуулсан.
Уг ажлын хэсгээс тус гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг тогтоон цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аван, мөрдөн байцаах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэжиглэгдэн шалгагдаж байгаа этгээд нь Архангай аймгийн харъяат, 1981 онд төрсөн, 34 настай эрэгтэй Г гэгч бөгөөд хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг эд мөрийн баримт болгон хураан авч, мөрдөн байцаалтын ажлыг үргэлжлүүлж байна. Хохирогчийн биеэс алдагдсан эд зүйлийг устгах оролдлого хийсэн байна.
Г гэгч этгээд урьд нь 2014 онд Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 145.1-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Мөн 2016 онд Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 145.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлсэн байна. Энэ этгээд нь тэнсэнтэй байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа” гэлээ.
Шүүхийн задлан шинжилгээний анхны дүгнэлтээр хохирогч гадны нөлөөгөөр нас барсан нь тогтоогдсон байна.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
