Сэргээгдэх чиглэлүүдийн ихэнх нь Азийн хотууд. Үүнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэл багтсан байна.
Одоогоор Korean Air зүүн хойд Азийн бүс нутагт зөвхөн Японы Токио, Хятадын Шэньян хотуудын чиглэлд нислэг үйлдэж байгаа юм. Харин ирэх сард Улаанбаатараас гадна Хятадын Бээжин, Шанхай, Гуанжоу, Муданжянь, Чиндао, Янжи хотууд, Тайваний нийслэл Тайпэй чиглэлд нисэхээр болсон байна. Korean Air компани цар тахал эхлэхээс өмнө олон улсын 110 чиглэлд нислэг үйлддэг байжээ.
Тус компани одоо бүх зорчигчдодоо амны хаалт зүүх шаардлага тавьдаг болсон байна. Мөн нисэх онгоцны багийнхан амны хаалт, нүдний хамгаалалт, бээлийтэй үйлчлэхээр болжээ.
+ There are no comments
Add yours