Шалгалтаар тухайн үйлдвэрт:
- Зөөврийн устай,
- Гар угаах угаалтуургүй,
- Боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан,
- Шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй,
- Эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрчээ.
Иймд улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, 240 килограмм зуурмагийг устгахаар битүүмжилсэн байна.
Мөн тус зөрчилд Зөрчлийн хэрэг нээсэн аж.
Эх сурвалж: НМХГ /Гэрэл зураг/
+ There are no comments
Add yours