Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 215 улс, оронд бүртгэгдэж, нийт 3.6 сая хүн өвчлөөд байна.
Мөн өвчний улмаас 251 мянган хүн нас барсан бол 1.1 сая хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 2.1 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм. Манай улсын хувьд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг бүх ажиглах байрт тандалт судалгаа хийж байгаа.Тэр дундаа ЗӨСҮТ-ийн баг нийт хоёр тонн ачаа, 250 метр квадрат талбайг халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан.
24 цагийн 119 дугаарын утсанд 116 дуудлага ирсэн байна. Үүнээс БНСУ-аас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан бол Монголд байгаа иргэдээс худалдаа үйлчилгээний газрууд хоорондын зайг барихгүй байна гэсэн гомдол санал ирүүлжээ.
Иймд иргэдийг худалдаа үйлчилгээний газраар явахдаа амны хаалт зүүж хоорондоо 1.5-2 метрийн зай баримтлахыг сануулж байна.Өнөөдөр дэлхийн гарын ариун цэврийн өдөр тохиож байна. Гарын ариун цэвэр бол маш олон халдварт өвчнөөс сэргийлэх маш чухал зүйл юм.
Түүнчлэн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг үндсэн арга бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм. Тиймээс Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Дэлхийн зөн болоод бусад байгууллагууд хамтран эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аян тавдугаар сараас есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ.
Энэ хүрээнд гараа угаах, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээг НЭМҮТ-ийн санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага бүр орчныхоо 50 метр квадрат талбайд цэвэрлэж, хоггүй болгох үйл ажиллагааг эхлүүлсэн” гэв.
ДАРХАН–УУЛД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ БУЮУ АЧАА ТЭЭВРИЙН 26 ЖОЛООЧООС ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдсэн. Ховд аймагт ХӨСҮТ байгаа шиг лаборатори ажиллаж байгаа. Лаборторийн хүчин чадал улсын хэмжээнд зургаа ажиллаж байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бас лабортори ажиллахад бэлэн байгаа. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусын халдвар илрээгүй. Петрочайна Дачин тамсаг компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Түүнээс халдвар илрээгүй.
Дархан-Уулд хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусын халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиодол 41 боллоо. Одоогийн байдлаар 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан” гэлээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
