Японы Хууль зүйн яамнаас 4 дүгээр сарын 20-ны өдөр Япон Улсын иргэд төдийгүй тус улсад байнгын оршин суугч ангилалаар сурч, ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд Япон Улсын Засгийн газраас хүн бүрт 100 мянган иенийн нэг удаагийн тусламж үзүүлэхээ мэдэгдэн Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар тус улсын Засгийн газраас коронавирусын эсрэг авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээнд зориулсан 25.7 их наяд иений төсвийн тодотголыг санал нэгтэйгээр батлав.
Тодорхой хэлбэл, Япон Улсын байнгын оршин суугчийн карт /在留カードЗайрюү карт/-тай, оршин суугаа хаягийн тодорхойлолт /住民票Жюүминхёо/ авсан гадаадын иргэд дээрх нэг удаагийн санхүүгийн тусламжид хамрагдах боломжтой.
Хэрхэн бүртгүүлэх вэ
– Хот, дүүргийн захиргаанаас тухайн шалгуур хангасан гадаадын иргэдийн гэрийн хаягаар бүртгэлийн хуудас ирнэ.
– Бүртгэлийн хуудас дээр өөрийн овог нэр, банкны дансны мэдээллийг өөрийн Япон Улсын байнгын оршин суугчийн карт /在留カードЗайрюү карт/ болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /住民票Жюүминхёо/-гийн хуулбарын хамт хавсарган харьяа хот, дүүргийн захиргаа руу шуудангаар илгээнэ.
– Гэр бүлээрээ оршин суудаг бол гэрийн аль нэг гишүүн төлөөлөн бүртгэлийг бөглөх бөгөөд гэр бүлийн бүх гишүүдэд олгогдох санхүүгийн тусламж тухайн өрхийн дансанд цугтаа шилжин орно.
– Хэрэв Та Япон Улсын “My Number” карттай бол заавал бүртгэлийн хуудсыг шуудангаар ирэхийг хүлээлгүй цахимаар бүртгүүлэх боломжтой.
– Хэрэв Та дээрх санхүүгийн нэг удаагийн тусламжийг авах сонирхолгүй бол бүртгэлийн хуудсыг бөглөж явуулах шаардлагагүй болно.
Дээрх бүртгэл хэзээнээс эхлэхийг тухайн оршин суугаа газрын хот, дүүргийн захиргаанаас шийдэх бөгөөд бүртгэл дуусах хугацаа нь бүртгэл эхэлсэн өдрөөс хойш 3 сарын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
