Эрүүгийн 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 61 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 533 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 515 хэрэг шалгагдаж байгаа аж.

+ There are no comments

Add yours