Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Энэ хүнд цаг үед фронтын галын шугамд ард түнийхээ эрүүл энхийн төлөө цаг нар наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарынхан түүнчлэн онцгой байдлын ажилтан албан хаагчиддаа чин с этгэлийн талархал илэрхийлж, сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг Монгол ардын маань сайхан үг байдаг. Ийм хүнд нөхцөлд бүхий л оролцогчдын бие биенээ дэмжсэн, нөхсөн, харилцан тусалсан хамтын ажиллагаа нь хор уршиг үр дагаврыг илүү зөллөж багасгана гэдэгт итгэлтэй байна. Монголбанканд татан буугдсан банкны өр авлага барагдуулах ажиллагааны хүрээнд эмнэлгийн тэрэг хураагдан багагүй хугацаанд хадгалагдаж байсныг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкны хамт олноос ХӨСҮТ-д шилжүүлэхээр шийдээд байна” гэлээ.
ХӨСҮТ-ийн дарга Д. Нямхүү: Монголбанкны хамт олон цагаа олсон дэмжлэг үзүүлсэнд манай хамт олон улам их эрч хүч орж, урам авч ажиллах болно. Орсон бороо арилж, ирсэн гийчин буцдаг гэдэг шиг COVID удахгүй буцна. Бид вирусийг амжилттай даван туулж үр шимийг нь хүртэнэ гэдэгт итгэж байна хэмээгээд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд талархал гардууллаа.
Монголбанкнаас ийнхүү онцгой байдлын үед эрүүл мэндийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь Монгол улсын Засгийн Газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаартай тогтоолын 3 дахь хэсэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах талаар төрийн байгууллагын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх мөн Гамшгаас хамгаалах тухай болон бусад хууль, үүнтэй холбоотой үндэсний хөтөлбөр зэрэгт тусгасан холбогдох заалтуудад үндэслэгдэж буй юм.
More Stories
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
