Өргөтгөлийн ажлын явц сайн байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үгийнхээ эхэнд онцлов. Тэрээр тус өргөтгөл, шинэчлэлийн үр ашгийн талаар “Цутгуурын цехэд энэхүү техник технологийн шинэчлэл хийгдсэнээр тус заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологийн том дэвшил гарна. Үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний чанар илүү сайжирна. Өртөг зардал ч буурах боломж бүрдэнэ. Цаашид ч, Засвар механикийн заводад үе шаттай өргөтгөл шинэчлэл хийнэ. Үүний үр дүнд тус завод зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй уул уурхай болоод ХАА зэрэг бусад салбарт ч эрэлт хэрэгцээтэй импорт орлох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлэх алхам болж байна. Цутгуурын цехийн өргөтгөлийн үр дүнд орон зай, талбай болон техник тоног төхөөрөмжийн хувьд ч илүү оновчтой, харьцуулалтгүй шинэчлэгдлээ. Цутгуурын хэсгийн хэв гэдэг бол сэлбэг материал, эд анги үйлдвэрлэх гол хэсэг. Энэ чухал дамжлага амжилттай хийгдлээ. Ингэснээр, Засвар механикийн завод шинэчлэл өөрчлөлтийн тодорхой алхам хийж, цаашид илүү хурдтай, бүтээмжтэй ажиллах хөгжлийн боломж бүрдэж байна” гэж ярьсан юм. Мөн энэ үеэр, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж буй заводын ажилтнуудтай уулзаж, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар асууж ярилцахын зэрэгцээ хэдийгээр корона вирусын тархалт нь эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлж буй ч Эрдэнэт үйлдвэр бүтээн байгуулалтын ажлуудаа тасралтгүй үргэлжлүүлнэ гэсэн юм.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
