Амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, фитнес, зочид буудал болон иогийн клубийн үйл ажиллагааг нээхээр болсон. Зарим хүмүүс Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан даруйд фитнес төвүүд үүд хаалгаа нээнэ гэж ойлгосон. Харин албаны хүмүүс фитнесийн газруудыг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, УОК, ЭМЯ-нд шалгуулсны дараа үүд хаалгаа нээнэ гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгвэл томоохон фитнес төвүүд хэзээ ажиллаж эхлэх талаар тодрууллаа.
“GOLDEN GYM” ФИТНЕС

-Манай фитнес үйл ажиллагаагаа эхлүүлэх болоогүй. Хотын даргын захирамжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Үйл ажиллагаа хэзээ идэвхтэй явагдаж эхлэх талаар албан ёсны шийдвэрийг өөрийн пэйж хуудсаар дамжуулан мэдэгдэх болно.
“ГОВЬ” ФИТНЕС
Баянгол дүүргийн Говь цогцолбор

-Манай фитнес ажиллах болоогүй байна. Хотын захирагчийн гаргасан чиглэл, захирамжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа буюу энэ сарын 30-аас ажиллаж эхэлнэ.
“BLISS” ФИТНЕС
“Blue Sky Tower “3 давхарт

-Фитнес энэ сарын 24-нд нээгдэнэ гэсэн. Одоо засварын ажил хийж байгаа.
“ГОУЛДС ЖИМ” ФИТНЕС
Баянзүрх дүүрэг, “Их Монгол” төв 2 давхарт

-Үйл ажиллагаа хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Учир нь манайд үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн албан тоот ирээгүй байна.
“CALIFORNIA” ФИТНЕС
Баянгол дүүрэг Гэрэлт од өргөө төв 4 давхар

-Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу үйл ажиллагаагаа удахгүй явуулж эхэлнэ. Тэгэхдээ ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайн гүйцэтгэх хэрэгтэй байна. Халваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг мэргэжлийн байгууллагууд хянаж, шалгах байх. Тиймээс хэзээ нээгдэх тухай албан ёсны мэдээллийг өөрийн пэйж хуудсаар дамжуулж мэдээлнэ.
“MISTERS” ЖИМ
Баянгол дүүрэг Тэнгэр-Ээл ХХК-ийн байр

Фитнес клубуудыг нээх хотын даргын захирамж саяхан гарлаа. Тиймээс ариутгал, цэвэрлэгээний ажлаа эхлүүлээд байна. Даваа гарагаас /өнөөдөр/ үйл ажиллагаагаа явуулна. Нэг дор 5-аас дээш хүн цуглуулж болохгүй гэж байсан. Манай фитнесийн хувьд хүмүүс олноороо цуглах нь бага байдаг. Учир нь үйлчлүүлэгчид өөрсдийн цагийн хуваарьт тохируулж төлөвлөгөө гаргаж болдог.
More Stories
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
