СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүний, тандалтын 15 хүний шинжилгээ тус тус орсон.
Сэлбэ, Ивээлэн, Баянхангай, Батсүмбэр, Баянбайгаль амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дуусаж, хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг/халдваргүй/ гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн.
2020 оны нэгдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл 1,124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Тандалтын тогтолцоо
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ хийлгэж байна.
Замын-Үүдээр орж ирсэн 58 хүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, сорьцыг Улаанбаатар руу явуулсан. Эдгээр хүмүүсийг тэнд нь ажиглалтад авсан. Хятадын талаас шинжилгээ бүрэн хийгээд явуулсан байсан” гэсэн мэдээллийг өглөө.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
