Нийслэл хот рүү орох, гарах постон дээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдаа эргэв

Дэлхий нийтэд тархаж байгаа шинэ коронавируст /КОВИД-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 01ий өдрөөс эхлэн нийслэл хот руу орж гарах постууд дээр тээврийн хэрэгслийг шалгах, бүртгэлжүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хянах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, зорчигч иргэдийн халууныг хэмжих зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын баг хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ. 

2020 оны 04 сарын 15-ны өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганзориг болон байгууллагын хамт олны төлөөлөл Налайх, Эмээлт, Өлзийтийн постууд дээр 24 цагаар ажиллаж байгаа албан хаагч Б.Энхцэцэг, Б.Базаррагчаа, Д.Гончигдорж нарыгаа эргэж, халуун хоол цай, чацаргана зэргийг хүргэж өглөө.  

Постуудаар өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ачаалал ихтэй, цаг агаарын хувьд хүйтэн, ширүүн салхитай шөнө хонож ажиллаж байгаа албан хаагчиддаа Г.Ганзориг дарга дулаан хувцаслаж, амны хаалт, бээлийгээ тогтмол хэрэглэж, дархлаа дэмжих амин дэм хэрэглэж ажиллахыг санууллаа.

+ There are no comments

Add yours