Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.15/ болно. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Мөн Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай танилцуулах аж.

 
Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1Санамж бичгийн төслийн тухай*Ө.Энхтүвшин
2Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөлЛ.Оюун-Эрдэнэ
3Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл*Л.Оюун-Эрдэнэ
4Зарим ТӨҮГ-ын талаар авах арга хэмжээний тухайЛ.Оюун-Эрдэнэ
5Журам батлах тухайН.Энхболд
6“Монгол Улсад COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.Хүрэлбаатар
7Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах” Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төсөлЧ.Хүрэлбаатар
8УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтЦ.Нямдорж
9УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтЦ.Нямдорж
10Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайС.Чинзориг
11Тогтоолд өөрчлөлт оруулах тухайХ.Баделхан
12Дүрэмд өөрчлөлт оруулах тухайЁ.Баатарбилэг
13Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухайЁ.Баатарбилэг
14Агаарын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухайБ.Энх-Амгалан
15Агентлаг байгуулах тухайД.Сумъяабазар
16Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухайЧ.Улаан
17Бусад асуудал*У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

 
18Биеийн тамир, спортын салбарын барилга байгууламж, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын тухай танилцуулгаЁ.Баатарбилэг
19Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай танилцуулгаД.Сарангэрэл

+ There are no comments

Add yours